БНСУ: Их хэмжээгээр орсон борооны улмаас галт тэрэгний зарим чиглэлийн хөдөлгөөнийг зогсоолоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-18 03:16:23


БНСУ-д долоо хоног үргэлжилж байгаа хүчтэй борооны улмаас хөрсны нуралт ихээр болж, зам гүүр, газар тариалангийн бүс нутаг усаар автан улам аюултай хэмжээнд ирлээ. Борооны улмаас зам ихээр эвдэрч галт тэрэг явах зарим чиглэлийн хуваарийг зогсоосон байна.


Усархаг бороо өнгөрөгч Мягмар гаригаас (07.11) эхэлсэн ба Пүрэв гаригаас хүчтэй орсноор аюултай хэмжээнд хүрлээ. Одоогоор 50-иад иргэн амь насаа алдсан ба сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа явагдаж байна. Усархаг бороо гэнэт асгарч байгаа нь орон нутагт ялангуяа газар тарилан болон уулархаг нутагт маш их хохиролтой байна. Ерөнхийлөгч Юн Сог Ёль Украйн дахь албан айлчлалаа яаралтай дуусгаж, эх орондоо ирлээ.

Украйны ерөнхийлөгч Зеленский амиа алдсан иргэдэд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. БНСУ-ын Засгийн газраас бүхий л боломжоо дайчлан ажиллаж байгаа ба дуучин PSY ("Gangnam Style") 100 сая вонын мөнгөн тусламж хандивлажээ. Тус улсын урлаг, спортын алдартнууд хандивын арга хэмжээнд оролцож байна.

Усархаг хүчтэй бороо Лхагва (07.18) гарагт зогсох ч ирэх Ням болон Даваа, Мягмар гарагт дахин үргэлжлэн орох юм байна.



Холбоотой мэдээ