Онон голд машинтай живсэн иргэнийг эсэн мэнд гаргажээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-18 14:24:06

Хэнтий аймгийн Биндэр сумын төвөөс зүүн тийш 0.5 км-т орших Онон багийн нутаг Гарам хэмээх газарт Онон голын усанд суудлын автомашин живсэн тухай дуудлага долоодугаар сарын 16-ны 19:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу Биндэр сумын Тамгын газрын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд очиж жолооч 43 настай эрэгтэйг уснаас эсэн мэнд гаргасан байна.

Харин маргааш нь буюу долоодугаар сарын 17-ны 16.00 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Ланд круизер-80 автомашиныг уснаас татан гаргасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ