Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсчээ
Эдийн ЗасагУлаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Зургаадугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.79 сая төгрөг болсон аж. Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.96 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ, /2023 оны зургаадугаар сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2/
2023 оны зургаадугаар сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.41 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.94 сая төгрөг байна.
Хуучин орон сууцны дундаж үнэ, / 2023 оны зургаадугаар сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2/