"Хараа" голын үндсэн гүүр засагдах хүртэл түр гүүр барих шийдвэр гарчээ
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах "Хараа" голын үндсэн гүүр засагдах хүртэл түр гүүр барихаар болжээ.
Түр гүүр барих ажлыг сумын Тамгын газраас үүрэг болгож, өнөөдрөөс эхлүүлэх шийдвэр гаргажээ.
Үндсэн гүүрний найман тулгуур баганын нэгдүгээр тулгуур энэ сарын 8-нд нурсан юм. Гүүр нурснаас хойш 2,664 иргэнийг завиар зөөвөрлөж, "Хараа" голын гүүрний урд хэсэгт хүргэсэн болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ
Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
1 өдөр
МИАТ: Өнөөдрийн Истанбул, Токио, Сөүл чиглэлийн нислэгүүдэд цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
1 өдөр