ЦЕГ:Бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, бичлэг хийн цахим орчинд нийтэлсэн асуудлаар шалгаж байна
НийгэмЭнэ сарын 15-ны өдөр “JET” скүүтерийн компанийн ажилтан Т нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий иргэний гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийн, цахим орчинд нийтэлсэн. Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны дүрсний бичлэг хийх /1.Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх заалтыг зөрчиж байгаа аж. Тиймээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага явуулж эхэлсэн байна.
Тодруулбал, тус заалтад хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг аж.
Сануулахад, бусдын эд зүйлийг орон байрандаа хадгалсан нь хулгайлах гэмт хэргийн хувьд хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой аж.