Долоодугаар сарын 24-нөөс эхлэн дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-22 10:10:42

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас Улаанбаатар хотын дулааны төв шугамын 2023 оны зуны засварын ажлаа тавдугаар сарын 15-наас хийж эхэлсэн.

Даваа гарагаас буюу долоодугаар сарын 24-нөөс эхлэн дараах байршлуудад дулааны шугамын засвар хийгдэнэ. Дулааны шугам засварын ажлыг 12 хоногийн хугацаанд хийхээр төлөвлөөд буй юм байна.

-Говь ХК,

-Натур агро ХХК,

-Вокзал, Богд ар хороолол, Төмөр замын удирдах газрын орчим,

-2, 3, 4, 6-р бичил хороолол,

-Төв Гандан хийд, Эх нялхас, МҮОНРТ орчмын хэрэглэгчид,

-Кекүшюзан, UB палас, БГД-ийн цагдаа, Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчийн халуун усыг хязгаарлаж, засвар хийх юм байна.

Холбоотой мэдээ