Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн дүгнэлтийг даваа гаригт танилцуулна
НийгэмЦ.Хулан нарт холбогдох шүүх хурлын гэм буруугийн дүгнэлтийг долдугаар сарын 24-ний 09:00 цагт танилцуулна.
Тэдний гэм бурууг шүүх хурал энэ сарын 20-нд эхэлж, нотлох баримт шинжлэн судалсан юм. Үргэлжлүүлэн долдугаар сарын 21-нд эд мөрийн баримт шинжлэн судлаад байв. Яруу найрагч Ц.Хулан нь дараах зүйл ангиар цагдан хоригдоод байгаа юм.
Эрүүгийн хуулийн заалт:
19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.