Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын нийт гүйцэтгэл 82.8 хувьтай байна
НийгэмУлаанбаатар-Дархан чиглэлийн авто замын гүйцэтгэлийг ЗТХЯ-наас гаргажээ.2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар эхний урсгалын 5 багц ажлын нийт гүйцэтгэл 82.8 хувь, харин хоёрдугаар урсгалын 5 багц ажлын нийт гүйцэтгэл 59.7 хувьтай байна. Энэ нь сарын өмнөх тайлантай харьцуулахад 1-р урсгалын нийт гүйцэтгэл 5.7 хувиар, 2-р урсгалын нийт гүйцэтгэл 4.1 хувиар тус тус ахисан үзүүлэлттэй байгаа аж.
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 1-р урсгалын ажлууд ерөнхийдөө дуусаж засвар, цэвэрлэгээ, өнгө асфальтын ажлууд эхэлжээ.
Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй 2-р урсгалын хувьд ган хоолой суурилуулах, ухмалын хажуу налуу, шуудуу сэргээн засварлалт, бетон, туузан хашлага, явган зам, асфальт, бетон хучилт цутгалт, битум түрхлэгийн ажлууд хийгдэж байна.
Замын талбайд нийтдээ 839 хүн, 359 техник байршин ажиллаж байгаа ажээ.