Үерт боогдсон автомашиныг татаж гаргаж, иргэдийг аюулгүй газар шилжүүлжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-02 01:01:23
2023 оны наймдугаар сарын 02-ны шөнийн 01:00 цагт Улсын чанартай авто замын А0302 дугаартай Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн 7-8 километр, 13-14 километрийн хооронд уулын ус бууж зам дээгүүр давж үерлэсний улмаас үерийн усанд боогдсон автомашиныг татаж гаргаж, иргэдийг аюулгүй газар шилжүүлэн ажиллалаа.
 
Үерийн усыг бүү гатал, болгоомж илүүдэхгүй. Иргэд түр зуур орсон борооны дараа үүссэн үерийн усыг автомашинтай болон явганаар гатлахгүй байхыг онцгой анхааруулж байна хэмээн Өвөрхангай Онцгой Байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ