"Даншиг наадам-хүрээ цам" болох өдрүүдэд Хүй долоон худаг руу нэмэлт автобус явна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-02 08:11:57

"Даншиг наадам - Хүрээ цам" наадам энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Түүнчлэн эдгээр өдрүүдэд МУБИС-ийн автобусны буудлаас тус чиглэлд таван автобус нэмэлтээр үйлчлэхээр болжээ. Тодруулбал,

  • Наймдугаар сарын 5-ны 07:00-23:00 цаг,
  • Наймдугаар сарын 6-ны 08:00-22:00 цаг гэсэн цагийн хуваарийн дагуу эхлэл цэг МУБИС-ийн баруун талын автобусны буудлаас хөдөлнө. Мөн эдгээр автобус дайран өнгөрөх буудлуудад зогсох аж.
Холбоотой мэдээ