6673 хэрэглэгчийн цахилгааныг залгажээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-07 10:18:54

Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буусан уруйн үерийн гамшгийн хор уршгийг арилгах, авто замыг чөлөөлөх, нэрвэгдэгсдэд шаардлагатай тусламж үзүүлэхээр Нийслэлийн онцгой байдлын газар, мэргэжлийн ангиуд шуурхай ажиллаж байна.

Үерийн үеэр "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн 10 кВ-ын дөрвөн фидер, 143 дэд өртөө, түүнд холбогдсон 6926 хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдсанаас 139 дэд өртөө, 6673 хэрэглэгчийн 10/0.4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд үзлэг хийж, хүчдэлд залгаж сэргээсэн аж. Өнөөдөр өглөөний 10.00 уагийн байдлаар 4 дэд өртөө, 253 хэрэглэгчийн хэрэглээ хараахан сэргээгүй байна.

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас усанд автсан дэд өртөөнүүдийн усыг соруулах, гэмтсэн, хазайсан тулгууруудыг шинэчлэх, хүчитгэх, бусад эд анги, тоолуурын нэгдсэн хайрцгуудад үзлэг засвар хийж, сэргээн босгох ажлыг шуурхай ажиллагааны 78 ажилтан, 20 машин механизмтай баг бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ