Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-14 03:55:52

Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хугацаанаасаа өмнө буюу наймдугаар сарын 13-ны 06:00 цагт дуусгаж хөдөлгөөнийг нээлээ.

Уг замыг наймдугаар сарын 11-ний 22:00 цагаас хааж, засвар шинэчлэлийн ажлыг хийж эхэлсэн юм.

Засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд тус замд асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийж гүйцэтгэв.

Холбоотой мэдээ