Галт тэрэгний зарим чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-14 04:16:41

Аршаант-Давааны хоорондын замын 365-р км-ийн 3-р зуутад А типийн 12 м урттай төмөр бетон хоолойг шинээр угсрах, хоппероос балласт буулгах, думпкар вагоноос өрлөгийн чулуу буулгах засварын ажил хийх тул 2023 оны 08-р сарын 23, 24-ний өдрийн 264-р болон 274-р зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт орох болсныг мэдэгдье.

Тодруулбал:

-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 264-р галт тэрэг Сүхбаатар өртөөнөөс 2023 оны 08-р сарын 23-ны өдрийн 22:40 цагт явж, Дархан 00:35-01:05 цагт өнгөрч, Зүүнхараа 03:33-04:24 цагт өнгөрч, Улаанбаатар-1 өртөөнд 09:02 цагт ирнэ. Улаанбаатар-1 өртөөний 2-р замаас 271-р галт тэрэг болон буцаж явна.

- Эрдэнэт-Дархан – Улаанбаатар чиглэлийн 311/274-р галт тэрэг

Эрдэнэт өртөөнөөс 2023 оны 08-р сарын 23 –ны өдөр цагийн хуваарийн дагуу явж дархан-1 өртөөнд ирнэ. Дархан-1 өртөөнөөс 2023 оны 08-р сарын 24-ний өдрийн 04.15 цагт явж, Зүүнхараа 06:00-06:25 цагт өнгөрч, Улаанбаатарт 09:30 цагт ирнэ гэж "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс мэдээллээ.

Холбоотой мэдээ