БНСУ, Хонгконг, Тайваний шигшээ багууд эхний бэлтгэлээ хийлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-15 09:23:54

Монгол Улс “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын анхдугаар наадам наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус наадам эхлэхэд нэг хоног үлдээд байгаа билээ.

Тус наадмын Хөлбөмбөгийн төрөлд өрсөлдөх БНСУ, Хонгконг улсын Эмэгтэй шигшээ баг болон Тайвань улсын Эрэгтэй шигшээ багууд өнөөдөр тоглолт явагдах МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тэмцээний өмнөх бэлтгэлээ амжилттай хийж байна.

Хөлбөмбөгийн төрлийн тоглолтууд 08-р сарын 17-ноос 22-ны өдрүүдэд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ