Борооны үед цахилгааны аюулгүй байдлаа хангах зөвлөмж
Нийгэм- Агаарын шугамын төмөр болон бетон, модон тулгуур хазайсан, унасан, цахилгааны утас ил гарсан тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдэгдэх, тухайн газраас холдож, аюулгүй орчинд очих, тулгуур унасан газраар явахгүй байх, бусдад анхааруулах,
- Цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоох их хэмжээний ус тогтсон газарт ойртохгүй байх,
- Цахилгаан щит бүхий байрууд подвалд ус орохоос сэргийлэх, ил задгай утас, кабель байгаа эсэхийг сайтар нягтлах, холбогдох байгууллагад мэдэгдэх,
- Орон нутагт зорчиж байхдаа цахилгаан дамжуулах агаарын шугамаас хол байж, агаарын шугам унасан эсэхийг сайтар нягтлах,
- Газар унасан утас, ил гарсан кабель шугамууд хүчдэлтэй байх, эсвэл дахин залгах автомат төхөөрөмжийн үйлчлэлээр хүчдэлтэй болж болзошгүй тул хүрэхээс зайлсхийх,
- Тулгуур хазайсан, унасан, унжсан утсанд шүргэж, амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.