Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл дөрөв хоногийн дараа дуусна
НийгэмЭнэ хичээлийн жил буюу 2023-2024 онд 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдана.
Е-Монголиа системээр хүсэлтийг хүлээн авна. Хэрвээ цахимаар бүртгүүлэх боломжгүй бол ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэгт өөрийн болон хүүхдийн бичиг баримттай очиж, цэцэрлэг дээрх дэмжих багийнхны тусламжтайгаар хүсэлтээ цахимаар илгээх боломжтой гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.