“Шувуулахуй, монгол анч, тайга, банхар нохой” өртөө
НийгэмМонгол Улсын төр засгаас Шонхор шувууг Монголчуудын бахархалт шувуугаар 2012 онд зарласан. Шувуулахуй нь зөвхөн хоол хүнс, ан ав хийх ашиг олох зорилготой төдийгүй, хүн шувуу хоёрын хоорондын нөхөрлөл, хүн байгаль хоёрын салшгүй хүйн холбоог илэрхийлсэн олон зууны уламжлалт зан үйл, ёс заншил, аман билгийн цогц нэгдлийг илэрхийлсэн соёлын өвөрмөц өв юм.
Шувуулахуйн уламжлалт зан үйлийг Арабын Нэгдсэн Эмират, Бельги, Чех, Франц, БНСУ, Монгол, Марокко, Катар, Саудын Араб, Испани, Сири зэрэг Ази, Африк, Европын 11 улс хамтарч 2012 онд ЮНЕСКО-н Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн.
Нүүдэлчин Монголчуудын амьдралын салшгүй нэг хэсэг болсон Монгол хоточ Банхар, Тал нутгийн биет бус өв анч Тайга ноход нь олон давуу талтай. Монгол нохойн зүс нь халтар, зүрх цагаан. Аливаа орчинд дасан зохицох чадвар гойд сайн. Сэтгэлзүйн хувьд тайван дөлгөөн, мэдрэмж өндөр гэж үздэг байна.
Та бүхэн тус өртөөгөөр аялахдаа:
“Шувуулахуй”-н үзэсгэлэн, “Монгол анч, тайга, хоточ банхар нохойн үзэсгэлэн, “Талын гөрөөчин” Монгол тайга нохойн өвлөн уламжлагчийн үзүүлбэр,“Шувуучлахуй”-н үзүүлбэр, “Мал маллах арга ухаан” Монгол хоточ банхар нохойн үзүүлбэр, Хүүхэд багачуудад зориулсан танин мэдэхүйн оролцоот хөтөлбөрүүдийг сонирхон наадаарай гэж Соёлын яамнаас мэдээллээ.