Энэ онд 1225 автобусаар парк шинэчлэл хийнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-22 04:18:44

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ болон нийтийн тээврийн парк шинэчлэлийн талаар мэдээллээ.

Тэрбээр "Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 5300, цэцэрлэгийн орыг 3605-аар нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл дөрвөн сургууль, 14 цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн долоон цогцолбор, монгол өв, уламжлал ёс заншлын 11 өргөө байгуулсан. Мөн нийтийн тээвэрт иж бүрэн парк шинэчлэл хийж байна. Нийт 1225 автобусаар парк шинэчлэл хийхээс одоогийн байдлаар 415 автобус оруулж ирээд буй. Үлдсэн 810 автобусыг энэ онд оруулж ирнэ" хэмээлээ.

Холбоотой мэдээ