Ардчилсан намын ҮБХ хуралдана

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-28 04:03:33

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо Үндэсний баяр наадмын өмнө хуралдахаар төлөвлөж байсан ч хурлаа хойшлуулсан.

Улмаар ҮБХ-ны тэргүүлэгчид наймдугаар сарын нэгний өдөр хуралдаж, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын 28-ны өдөр товлон зарлаж байгаагаа мэдэгдсэн юм. Үндэсний бодлогын хорооны хурлаар тус хорооны гишүүдийг шинээр сонгон батламжлах, Дээд шүүхэд бүртгэгдсэн дүрмийнхээ хүрээнд намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн намын ерөнхий нарын бичгийн даргаа томилох аж.

Өнгөрөгч баасан гаригт тус намын гишүүд мэдээлэл хийхдээ уг хурлыг Төрийн ордонд хийх талаар мэдээлж байсан ч төрийн ордон засвартай байгаа тул Корпрейт конвэйншн центрт хуралдахаар болжээ.

Хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.

Холбоотой мэдээ