“Алтан намар-2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 23 байршилд болж байна
НийгэмХөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 31 байршилд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар 23 байршилд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарчээ.
Эдгээр байршилд нийт 770 гаруй тонн хүнсний ногоог борлуулж, 2.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Хотын даргын зүгээс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулах ажлыг эрчимжүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийхийг үүрэг болгосон юм.