Хичээлийн шинэ жилээр 1322 чиглэлд 4038 цагдаагийн алба хаагч ажиллана

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-30 08:28:50

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золжаргал "Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан энэ жил цагдаагийн байгууллагаас “Хичээл эхэллээ” арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээний гол зорилго нь хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Цагдаагийн байгууллагаас хичээл эхэлж байгаатай холбогдуулан нийт 1,322 чиглэлд 4,038 алба хаагчийг ажиллуулахаар хүн хүчний тооцоо гаргасан" гэлээ.
Холбоотой мэдээ