“Катар Эйрвэйс” Монгол Улсаас бүхээгийн ажилтан сонгон шалгаруулж авна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-31 02:52:30
Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яамны санаачилгаар Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Катарын Тээврийн яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн тэргүүлэх авиа компани болох “Катар Эйрвэйс” Монгол Улсаас 50 хүртэл тооны бүхээгийн ажилтан сонгон шалгаруулж авахаар болоод байна.
 
Энэ ажилд орох хүсэлтэй 21-34 насны залуус ЭНЭ холбоосоор орж бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ.  
 
"Катар Эйрвэйс" авиа компани бүхээгийн ажилтнаар ажиллах сонирхолтой хүмүүст дараах шаардлагуудыг тавьжээ. Үүнд:
 
- 21-ээс дээш настай байх,
- Гарын хүрэх өндөр 212 см дээш байх
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ,
- Англи хэлний өндөр мэдлэгтэй байх /ярианы болон бичгийн/
- Харилцааны өндөр соёлтой байх,
- Олон улсын баг хамт олонтой ажиллах чадвар, үйлчилгээний чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх,
- Эрүүл мэндийн асуудалгүй байх,
- Катарын Доха хотод байрлаж амьдрах хүсэл эрмэлзэлтэй байх гэжээ. 
 
Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр “Катар Эйрвэйс” компанийн бүхээгийн ажилтан сонгон шалгаруулах баг энэ оны 10 дугаар сард Монгол Улсад ажиллаж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулна гэж Монгол Улсаас Кувейт Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.  
Холбоотой мэдээ