БНХАУ-ын соёлын өдрүүд эхэллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-31 13:45:42


БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо эхэллээ.Өчигдөр Соёлын төв өргөөнд “Хятад орныг танин мэдэх” нэрийн дор нээлтээ хийсэн соёлын өдрүүд наймдугаар сарын 30 өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрийн хооронд үргэлжлэх юм. 


Энэ хүрээнд “Зэвсгийн эрдэм” Шаолинь Үшүгийн тусгай тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэжээ. Тоглолтоор БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголт авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломж олгох юм.

Мөн Өвөр Монголын уламжлалт эмнэлгийн эмч нар өнөөдөр улсын хоёрдугаар эмнэлэгт үзлэг, эмчилгээг хийж байгаа бол, маргааш Налайх дүүрэгт энэхүү үзлэг, эмчилгээг хийх юм. Энэ үед иргэд эмч нарт үзүүлж, оношлуулах, эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой.

Соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд кино өдөрлөг, олон ангит киног хүлээлгэн өгөх юм. Мөн дууны уралдааны гала тоглолтыг зохион байгуулах юм байна. 

Холбоотой мэдээ