ЭМД-ын санг хохиролгүй болголоо
Эдийн ЗасагЭрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.
Тэгвэл сүүлийн 7 хоногийн (2023.08.24-31) байдлаар 38 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 22 сая 37 мянга 245 төгрөг зарцуулсан бол 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний байдлаар нийт 1230 даатгуулагч иргэнд 708 сая 940 мянга 406 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гэж заасан байдаг.
Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар