Эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг зөрчсөн эмийн сангуудын гэрээг түдгэлзүүлжээ
Нийгэм2023 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж үзүүлэх гэрээ байгуулсан Монос групп, Ундрам хан хангай ХХК-ийн Номин сендар, Өнөрплаза, Сансарклонк, Залуучууд, Зайсан цацрал, Хоумланд, УБ таун эмийн сангууд нь гэрээний үүргээ зөрчиж эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийг онлайн захиалга авч, хүргэлтийн үйлчилгээ хийсэн зөрчил илэрчээ.
Гэрээт эмийн сангууд ЭМДЕГ-аас тогтоосон шаардлагад нийцүүлж цахим системээр мэдээллээ солилцох, эмзүйч, жор баригч нар эмчийн бичсэн жороор даатгуулагчийн иргэний үнэмлэхийг үндэслэн хөнгөлөлттэй эмийг олгох, хэрэглэх зааврыг ойлгомжтой тайлбарлан өгөх үүрэгтэй байдаг.
Гэтэл нэр бүхий эмийн сангууд emonos цахим системийг ашиглаж байгаа онлайн захиалга авч, хүргэлт хийж байсан үйлдлийг зогсоож, Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж үзүүлэх гэрээг 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс түдгэлзүүлэх арга хэмжээ авлаа.
Иймд иргэдэд анхааруулахад ЭМДЕГ-тай гэрээтэй эмийн сангуудаас хөнгөлөлттэй эмийг авч үйлчлүүлэх нь зүйтэй гэж ЭМДЕГ-аас мэдээллээ.