Гашуунсухайт боомтоор 194,948.7 тонн нүүрс экспортолж түүхэн дээд үзүүлэлт боллоо
Нийгэм2019 онд Гашуунсухайт боомтоор 20.5 сая тонн нүүрс экспортод гарч түүхэн дээд хэмжээнд хүрч байсан бол 2023 оны 1 сараас 08-р сарын 31-ний өдрийн байдлаар 23 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд хэмжээг давуулжээ.
Өнгөрөгч сард буюу наймдугаар сарын 31-нд тус боомтоор 1512 тээврийн хэрэгслээр 194,948.7 тонн нүүрс экспортод гаргасан байна. Энэ нь манай улс нүүрс экспортод гаргаж эхэлснээс хойших 30 гаруй жилийн хугацаанд нэг өдөрт хил нэвтэрсэн экспортын дээд хэмжээ болж байгаа юм.
Гашуунсухайт дахь гаалийн газар 2023 онд 35-38 сая тонн нүүрс экспортод гаргахаар ажиллаж байна гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.