“Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчлэх ажил эхэллээ
НийгэмСонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, 22-ын Товчоо, Баруун туруун орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх зорилгоор одоо ашиглагдаж буй 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчлэх ажлыг есдүгээр сарын 5-11-ний өдрүүдэд хийнэ.
Өнөөдөр 07:00 цагаас “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж, шинэчлэх ажил эхэллээ.
Эрчим хүчний сайдын 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-өөр хэрэгжих энэхүү ажлын хүрээнд 35 кВ-ын 2 хэлхээт 10.6 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинээр барих, 8.7 км урттай 35 кВ-ын “Эмээлт” цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл, шинэчлэлийн барилга угсралтын ажлыг хийнэ.
Дээрх ажлыг тухайн байршил дахь аж ахуйн нэгж хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг 7 хоногийн хугацаанд 24 цагийн турш хүчдэлээс бүрэн тасалж гүйцэтгэх тул эдгээр аж ахуйн нэгжүүд зайлшгүй шаардлагатай цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ бусад нөөц эх үүсгэврээр шийдвэрлэх шаардлагатай. Мөн өөрсдийн эзэмшлийн шугам, дэд станц, тоноглолд хийгдэх ёстой засвар үйлчилгээг эрх бүхий компаниудаар гүйцэтгүүлэн аюулгүй, найдвартай байдлаа хангахыг зөвлөж байна.
Эх сурвалж: УБЦТС ТӨХК