Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалтад бүртгэж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-05 01:55:52

Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 190 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээ хийх тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилгоор Мэргэшүүлэх сургалтыг энэ сард ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд зохион байгуулна.

Мэргэшүүлэх сургалтад элсэгчдийг есдүгээр сарын 11-15-ныг хүртэл Гамшиг судлалын үндэсний хүрээлэнд бүртгэнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ