Франц улсад "Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь" үзэсгэлэн дэлгэгдэнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-06 06:07:26

          “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” сэдэвт үзэсгэлэн 2023 оны 10 дугаар сарын14-нд Франц Улсын Нант хотын  Түүхийн музейд нээгдэх ажээ.  Үзэсгэлэнг Францын Лувр, Бранли, Гимэй, Сэвр зэрэг томоохон музей, Үндэсний архив, Үндэсний номын санд хадгалагдаж буй эх бүтээлүүдээс гадна Монгол болон бусад гадаад улс орнуудаас бүрдэх цуглуулгаар баяжуулан гаргахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн Монголын кино урлаг, уран зохиол, соёл урлагийн арга хэмжээ , франц хэл дээр томоохон каталог ном хэвлүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Дашрамд дурдахад энэхүү үзэсгэлэн тавигдах Бретоны гүнгийн цайз шилтгээн нь жилдээ 1,7 сая үзэгч хүлээн авдаг, жуулчдын тоогоор Францын баруун бүсэд нэгдүгээрт ордог, Францдаа 13 дугаарт орж буй нэр хүндтэй түүхэн газар юм.

Холбоотой мэдээ