Орон нутагт тандалтын ажил үргэлжилсээр байна
НийгэмМал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар баруун болон төвийн бүсийн аймгуудаас отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөн хийхэд мал, амьтны гоц халдварт өвчин тархах эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох, эрсдэлийг үнэлэх хүрээнд Өвөрхангай, Архангай, Булган аймгийн 12 сумын 74 малчин өрхийн мал сүрэгт ажиглалт хийж, малын өвчний гаралт, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, малын шилжилт хөдөлгөөн, мал эмнэлгийн хорио цээрийн арга хэмжээ болон мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа малчдад хэрхэн хүрч байгаа талаар асуумж судалгаа авч, ганцаарчилсан болон бага бүлгийн уулзалтыг хийн үнэлэлт, дүгнэлт өгч, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.
Он гарсаар Өвөрхангай, Архангай аймгийн зүүн хойд сумдын нутгаар бог малын мялзан өвчний эрсдэл өндөр байсантай холбогдуулан Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин сум, Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Их тамир, Өндөр-Улаан, Чулуут, Тариат, Цахир сумын малчин өрхүүдээс гоц халдварт шүлхий, бог малын мялзан өвчний асуумж судалгаа авч, дээрх өвчнүүдийн үед малд илрэх шинж тэмдэг, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, малчид өөрийн өмч мал сүргээ хэрхэн хамгаалах, отор нүүдлийн айлд хяналт тавих, өвчний сэжиг илэрсэн үед малын эмчид дуудлага өгөх, хариуцлагатай малчин байж мал эмнэлгийн байгууллагатай нягт холбоотой ажиллах нь чухал юм.
Ажилласан хугацаанд тухайн орон нутаг, малчдын хувьд малын гоц халдварт өвчнөөр тайван байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.