Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-08 05:41:41


Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тогтов.


БНСУ-ын Гадаад харилцааны яамны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн Олон талт харилцааны газрын орлогч дарга Семин Паек, БНСУ-ын Байгаль орчны яамны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын орлогч дарга На Вүүк-Жонг, БНСУ-ын Байгаль орчны корпорацын Ерөнхий менежер Кеонгсим Ким болон албаны бусад хүмүүстэй Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш. Цэрэндулам, мэргэжилтэн С.Энхээ нар хамтарсан уулзалт хийв.

Уулзалтаар хоёр улсын хооронд байгуулсан Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах хоёр талт хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлийн механизмыг хөгжүүлэх хамтарсан удирдах хорооны журмын эхний төслийг хэлэлцлээ.

Хамтарсан удирдах хороо байгуулах, ажиллах журмын төслийг хоёр талаас санал авч, батлах ажлыг ирэх 9 дүгээр сардаа багтаан эцэслэхээр тогтлоо. Түүнчлэн БНСУ-ын талаас 10 сард Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй ирж, ажиллах юм.

Мөн тус уулзалтын үеэр хэлэлцээрийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй Улаанбаатар хотын Нарангийн энгэр дэх хатуу хог хаягдлын үйлдвэр байгуулах, хүлэмжийн хийг бууруулах төслийн явцтай танилцаж, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ