БОАЖЯ: Найман аймагт есөн хөв цөөрөм байгуулна
НийгэмИрэх онд улсын төсвийн хөрөнгөөр Төв, Завхан, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Ховд, Өмнөговь, Булган аймагт есөн хөв цөөрөм байгуулахаа Байгаль орчны яамнаас танилцууллаа.
Ингэснээр цөлжилт, бэлчээр, хөрсний доройтлоос урьдчилан сэргийлэх юм.
- Төв аймаг, Баянцогт сум, бэлчээрийн ус хангамжийг нэмэгдүүлэх Гунын хөв
- Завхан аймаг, Сонгино сум, Асгатын амны сайрын хөв
- Баянхонгор аймаг, Баян-Овоо сум, Булгийн хөлийн хөв
- Дундговь аймаг Баянжаргалан сум, Сэртэнгийн булгийн хөв
- Говь-Алтай аймаг, Төгрөг сум, Төгрөгийн голын хөв
- Ховд аймаг, Манхан сум, Ботгоны хавцал /үерийн усны сайр/-ын хөв цөөрөм
- Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн голын хөв
- Булган аймаг, Хишиг-Өндөр сум, Бэлчээрийн ус хангамжийг нэмэгдүүлэх
- Ховд аймаг, Дарви сум, Бэлчээрийн ус хангамжийг нэмэгдүүлэх хөв цөөрмийг тус тус байгуулахаар төлөвлөжээ.
Хөв цөөрөм гэдэг нь цас, бороо, шар усны үерийн ус зэргийг тогтоож байгуулсан жижиг нуурыг хэлдэг байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр энэ онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт хөв цөөрөм байгуулжээ.