Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ И-Монголиа системд байршлаа
НийгэмӨнөөдөр буюу 2023 оны есдүгээр сарын 15-нд албан ёсоор автотээврийн хэрэгслийн гэрчилгээ И-Монголиа системд байршлаа. Иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой боллоо.
Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны аппликейшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх суурь нөхцөл болох юм гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.
Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ И-Монголиа системд байршснаар
-Биеэр ирэх шаардлагагүй
-Цаг хугацаа хэмнэнэ
-Зардал бууруулна
-Үйлчилгээний чанар хүртээмж дээшилнэ
-Үнэ төлбөргүй
-Хөдлөх хөрөнгийн баталгаа болно
-Гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой.