Б.Тулга: Замын-Үүд боомтыг 24 цаг болгохын тулд төмөр зам, транзит тээвэр, зорчигчдын ачааллын талаар судалгаа гаргах хэрэгтэй

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-15 09:14:41


Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б. Тулга Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал болон бусад албаны хүмүүстэй уулзаж цаг үеийн асуудлаар санал солилцлоо.


Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт”-ийн  хүрээнд хилийн боомтуудыг өргөтгөх, боомтын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, боомтын үйл ажиллагааг сайжруулах асуудлыг ярилцсан байна. Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга хэлэхдээ, “Монгол Улсын гол боомт болох Замын-Үүдийг 24 цагийн горимд шилжүүлэх бэлтгэл ажлыг холбогдох байгууллагууд хамтран хангаж ажиллах нь чухал юм.  Энэ хүрээнд гаалийн байгууллагын ажилтнуудын тоог нэмэхээс эхлэн бэлтгэл ажлыг хангах, Замын-Үүд боомтыг 24 цаг болгохын тулд эдийн засгийн хувьд төмөр зам, транзит тээвэр, зорчигчдын ачааллын талаар судалгаа гаргах хэрэгтэй байна" хэмээн онцлов.

Мөн Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б. Тулга Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори, Хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.


Эх сурвалж: ГЕГ

Холбоотой мэдээ