"Дундговь 2023" Монголын анхдугаар элсний наадам өндөрлөлөө
Нийгэм"Дундговь 2023" Монголын анхдугаар элсний наадам хоёр өдрийн турш үргэлжилж есдүгээр сарын 17-нд өндөрлөлөө. Волейбол, тэкбол, бадминтон, бөхийн төрлөөр явагдсан энэ удаагийн наадам нийт 14 багийн 120 гаруй тамирчид өрсөлдөж Тэргүүн байрт М.Бат-Очир ахлагчтай ШУТИС-ийн баг, Дэд байрт Ө.Баярсайхан ахлагчтай ҮБТДС-ийн баг,
Гутгаар байрт Ч.Амарсанаа ахлагчтай МУБИС-ийн БТС-ийн баг тус тус шалгарав.
Шагналыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир нар гардууллаа.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат орон нутагт спорт, олимпизм, шинэлэг спортын төрлүүдийг сурталчлах нь олон талын ач холбогдолтойг онцлон нийт оролцогчдод баяр хүргэж амжилт хүсэв гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.