УДБЭТ 61 дэх тоглолтын улирлаа дэлхийн сонгодог "Кармен" дууриар нээнэ

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-19 04:10:35


УДБЭТ-ын уран бүтээлчид 61 дэх тоглолтын улирлаа дэлхийн сонгодог дуурь Ж.Бизегийн "Кармен" дууриар 9 дүгээр сарын 30-нд нээнэ.


Монголын сонгодог урлагийн өргөө болсон тус театрын түүхт 60 жилийн ой энэ онд тохиож буй. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд УДБЭТ-ынхан нэгэн жарны түүхийг агуулсан "Сонгодог жаран" хүндэтгэлийн гала тоглолтоо төв талбайд үзэгч олноо толилуулсан юм. 

Удахгүй тавигдах "Кармен" дуурийг ОХУ-ын Новосибирскийн Глинкийн нэрэмжит консерваторийн удирдаач ОХУ-ын ардын жүжигчин Прасолов Вячеслав Иванович удирдах тоглуулах юм.


Энэхүү дуурийг “Кармен хүүхэн” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд дэлхийн хөгжмийн гайхамшиг алдартай дуурь болсон түүхтэй. Эрх чөлөөт Цыган бүсгүйн дотоод ертөнцийн их эрч хүчийг гаргаж чадсанаараа гайхалтай юм.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 30-80 мянган төгрөгийн үнэтэй байна.



Холбоотой мэдээ