“Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г Дэлхийн зөн болон Азийн сан олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байна
НийгэмМонгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г Дэлхийн зөн болон Азийн сан олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт 700 орчим шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг 2023 оны 04 дүгээр сараас эхлэн зохион байгуулж байна.
Энэ удаагийн орон нутгийн шүүгч, прокурор, цагдаагийн алба хаагчдад зориулсан сургалт 2023 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 22-ны өдрүүдэд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгуудад зохион байгуулагдаж байна.
Сургалтыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэгдсэн шүүгч, прокурор, цагдаагийн албан хаагчид болон Дотоод хэргийн их сургуулийн багш нар орж байна.
Эх сурвалж: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл