Оюутан залуусаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж, эрт илрүүлэгтээ хамрагдацгаая

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-19 08:49:18
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн оюутан та урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад багтсан бүх үзлэг, оношилгоо, шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтой. 19 нас хүрсэн өдрөөс эхлэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагддаг.
 
Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (550,000 төгрөг)-ний 1% буюу сард 5,500 төгрөг, жилд 66,000 төгрөг байна.
 
• Эрүүл мэндийн байгууллагын бүртгэлийн программ даатгуулагчийн 2019 оноос хойшхи мэдээллийг уншиж чадаж байгаа тул 2019 оноос хойш ЭМД-ын шимтгэлээ тасарлтгүй төлсөн байх шаардлагатай.
• Та өөрийн шимтгэл төлөлтийн мэдээллээ ЭНДЭЭС орж шалгаарай.
 
Оюутан, залуусаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж, эрт илрүүлэгтээ хамрагдацгаая!
 

 

Холбоотой мэдээ