Шорт трекийн дасгалжуулагчдын сургалт болж байна
НийгэмОлон улсын олимпын хорооны “Эв санааны нэгдлийн хөтөлбөр”-ийн хүрээнд шорт трекийн дасгалжуулагчийн техникийн сургалт "Степпе Арена" мөсөн өргөөнд үргэлжилж байна.
Сургалтад Хөвсгөл, Ховд, Хэнтий, Булган, Төв аймаг болон нийслэлийн нийт 47 багш, дасгалжуулагч, ирээдүйд дасгалжуулагч болох хүсэлтэй залуу тамирчид оролцож байна.
Сургалтыг Олон улсын тэшүүрийн холбоо (ISU)-ны сургагч багш Ариен Волтерс (Недарланд) -ын удирдлага дор зохион байгуулж байна.
Сургалт онол-практик хосолсон танхим-мөс-хуурай бэлтгэл хэлбэрээр өрнөж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.