Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгчтэй уулзав

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-20 04:03:58

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе-г өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг 2024 онд хамтран тэмдэглэн өнгөрүүлэх болон олон улсын харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцов.

Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе, геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа нь улс орнуудын олон талт хамтын ажиллагаанд бэрхшээл үүсгэж буйг тэмдэглэв.

Тэр бээр 2024 онд Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээж авлаа.

Холбоотой мэдээ