НӨАТ-ын урамшууллын сугалаанаас 43 274 иргэн азтан болжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-21 03:22:17


Өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.

Энэ удаагийн тохиролд 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 43 204 893 баримт хамрагдсанаас:

-8 орон таарсан 2,
-7 орон таарсан 2,
-6 орон таарсан 40,
-5 орон таарсан 393,
-4 орон таарсан 3853,
-3 орон таарсан 38984 баримт тохиролд таарч азтан боллоо.

Шинэчилэн батлагдсан "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа юм.

Холбоотой мэдээ