"Гурвансайхан" нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурваст засвар хийж байна
НийгэмИНЕГ-ын НААХЗА-ны байцаагчийн 2020 оны 253/20, 721/20 тоот дүгнэлтээр Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын хөөрч, буух хучилттай зурвасын гадаргууд элэгдэл үүсэж, хүчитгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.
Үүний дагуу 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлыг есдүгээр сарын 21 ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
Тус нисэх буудалд тогтмол нислэг үйлдэж байгаа авиакомпаниудын нислэгийг аль болох тасалдуулахгүй байхаар тооцож, засварын ажилтай холбоотойгоор есдүгээр сарын 21-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл даваа, лхагва, бямба гарагт 18.00-24.00 цагийн хооронд зурвас нээлттэй, бусад цагуудад хаалттай гэж зарласан.
Энэ хугацаанд агаарын хөлгийн зогсоол нээлттэй бөгөөд нисдэг тэрэг хүлээж авна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.