Нисдэг тэргээр эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургалт хийлээ
НийгэмАгаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч нарын нисдэг тэргээр уул хад болон урсгал, тогтмол усны мандлаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургалт боллоо.
Дадлага, сургалтыг Төв аймгийн Эрдэнэ сумын “Заан Тэрэлжийн бэлчир”-т энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулав.
Сургалтыг Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, багш, ахмад Кристоф Бауманн удирдан, “ЕС-145” загварын “МТ-1111” дугаартай агаарын хөлгийг ашигласан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.