64 сургууль, 107 цэцэрлэгт цонхны шүүлтүүр суурилуулжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-22 12:37:04


Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй байгаа бөгөөд тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг бохирдуулагчид байна. 

Цаг уур, орчны шинжилгээний газрын Судалгааны хүрээлэнгээс Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсгийг Баянхошуу, 7 буудал, Баянбүрд орчим гэж тооцоолсон. Судалгаанаас үзвэл дотоод орчны бохирдол гадаад орчны бохирдлоос шууд хамааралтай байдаг. Тиймээс гадаад орчны бохирдлоос хамгаалахын тулд цонхны шүүлтүүр болон агаар цэвэршүүлэгч зэргийг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

Хотын хамгийн агаарын бохирдолтой хэсэгт ерөнхий боловсролын 75 сургууль, 52 цэцэрлэг, 14 эмнэлэг байна. Эдгээр сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нэн тэргүүнд арга хэмжээ авах шаардлагатай тул Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 64 сургууль, 107 цэцэрлэгт цонхны шүүлтүүрийг суурилуулаад байна.

Дотоод орчны бохирдлыг бууруулахын тулд давхар хаалгыг байршуулснаар гадаад орчны бохирдлоос хоёр дахин илүү хамгаалж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Иймд нийт аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ, иргэдэд давхар хаалга байршуулахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ