Хашаагаа ногоон төгөл болгосон иргэн

Life Style
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-25 06:50:34

Өөрсдийн эзэмшлийн 0.7 га газраа хоосон хашаа байхаасаас нь л мод бут цэцэг таримал суулгаж жинхэнэ мөрөөдлөө биелүүлсэн нэгэн айл СБД-ийн 18 дугаар хороонд бий.

Иргэн Төгсбаатар 8 жилийн хугацаанд хэд хэдэн төрлийн 200 гаруй модыг өөрийнхөө эзэмшлийн энэ хашаандаа ургуулжээ.
Яг л ойд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэм хоёр төрлийн загастай бяцхан цөөрөм хүртэл хийжээ. Төгсбаатарынх өөрийн эзэмшлийн хашаагаа ийн ногоон төгөл болгон тохижуулсан туршлага дээрээ үндэслэн гудамж, хороогоо ногоон байгууламжтай болгох хүсэл тээн явдаг байна.


Холбоотой мэдээ