Ц.Цогтбаатар, Б.Ням-Эрдэнэ нар хүрлийн төлөө барилдана
Нийгэм“Ханжоу 2022” Азийн Наадам үргэлжилж байна. Тус наадмын жүдо бөхийн эмэгтэй 57, 63 кг, эрэгтэй 73, 81 кг жингийн медальтнууд өнөөдөр тодрох юм.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Ц.Цогтбаатар Камбожийн Шинтаро Уно, БНХАУ-ын Чин Дао нарыг төвөггүйхэн ялсан ч хагас шигшээд Узбекистаны Муродон Юлдошивт нэмэлт цагт торгуулиар хожигдлоо.
Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д зодоглосон, 17 настай Б.Ням-Эрдэнэ эхлээд Балбын Пунам Шрестаг ялсан ч БНАСАУ-ын Сон Хун Мунд торгуулиар дийлдсэн юм. Улмаар дагах барилдаанд Ираны Мирьям Барбатыг иппоноор цэвэр ялж, хүрлийн төлөө эзэн орны жүдоч И Чен Фентэй өрсөлдөхөөр боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.