Спортын сайд тамирчдын тосгонд зочиллоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-26 05:48:40
Азийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-д Цэнд-Очирын Цогтбаатар хүрэл медаль хүртсэнээр манай улсын баг 1 мөнгө, 4 хүрэл медальтай болж өчигдөр буюу 09 сарын 25-ны өдөр медалийн чансаагаар 16 дугаарт эрэмбэлэгдлээ.
 
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ “Ханжоу 2022” Азийн наадамд оролцож буй тамирчдын тосгонд хүрэлцэн ирж, баг тамирчдын байрлаж буй нөхцөл байдал, штабын үйл ажиллагаатай танилцлаа.
 
Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, БТСУХ-ны ҮШББХХ-ийн дарга Э.Билэгт нар баг тамирчдын байрлаж буй орчин нөхцөл, штабын үйл ажиллагаа, тэмцээний мэдээлэл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг уулзалтад оролцогчдод хүргэв.
 
Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ баг тамирчдын медалийн салхийг хагалан эмэгтэйчүүдийн багийн 10м хийн урт бууны төрөлд хүрэл медаль хүртсэн тамирчдын төлөөлөл болон туялзуур сэлэм, шатар, усанд сэлэлтийн баг тамирчидтай уулзан баяр хүргэсэн юм.
 
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн Газар, ОНБТСҮХ, БТСУХ-ноос баг тамирчдыг бүх талаас дэмжин ажиллаж буйг илэрхийлж баг тамирчдад амжилт хүслээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  
 
 
Холбоотой мэдээ