Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-28 02:24:37


Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.


Тухайлбал, Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах үүднээс Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилт төслөөр нийт дөрвөн цэцэрлэг, гурван сургуульд дулаалгын ажил хийжээ.

Үүнээс зургаан байгууллагын дулаалгын ажил бүрэн дууссан бол нэг сургуулийн дулаалгын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар боловсролын салбарт нийт 65 төсөл арга хэмжээнд их засвар хийхээр баталсан.

Эдгээр төслөөс 28 нь нээлттэй сонгон шалгаруулалтаар, 37 нь харьцуулалтын аргаар тендер зарлажээ.

Холбоотой мэдээ