О.Есүгэн хүрэл медалийн болзол хангалаа

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-09-29 08:17:30


“Аврагч” спорт хороо, ҮШБ-ийн тамирчин ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн хэдхэн хормын өмнө Казакстаны тамирчин Дэлхийн хоёр удаагийн аварга Назим Кизайбайтай тулалдаж 4-1 харьцаагаар яллаа.


Ингэснээр “Ханжоу 2022” Азийн наадмын боксын төрлийн эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаж байна.

Мөн О.Есүгэн “Парис 2024” олимпын наадамд оролцох эрхтэй болсон юм.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Холбоотой мэдээ