Ногоон байгууламж, барилгын харьцааг 60:40 байлгана
НийгэмНийслэлийн хэмжээнд 2016 оноос өмнө иргэн, хуулийн этгээдэд батлан олгосон, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй, хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа Архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох хууль, журмын дагуу цуцлах тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/866 дугаар захирамжийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга:
-Захирамжийн хүрээнд Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 1642 барилгын 720 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгжид сонсох үйл ажиллагаа явуулж, мэдээллийг хүргүүлэхэд 29 иргэн, аж ахуйн нэгжээс хариу тайлбар ирүүллээ. Үүнийг мэргэжлийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцэж, есөн иргэн, аж ахуйн нэгжийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах үндэслэлгүй байна гэж үзэж, 1632 барилгын 711 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, цахим болон цаасан суурьтай мэдээллүүдийг дахин шинэчилж байна. Цаашид барилга, байгууламжийн зөвшөөрөл олгохдоо ногоон байгууламж, барилгын харьцааг 60:40 байлгана хэмээв.